HIPPO

1. Хугацаа ба Шалгалт авах газар

Уралдаан нь эхний шат, хагас шигшээ, сүүлийн шат гэсэн 3 үе шаттай явагдана.

ЭХНИЙ ШАТ: 2018 оны 02-р сарын 24-нд 10.00 цагаас тус тусын сургууль дээрээ болно.
ХАГАС ШИГШЭЭ: 2018 оны 03-р сарын 18-нд 10.00 цагт төвөөс товлосон газарт авна. Шалгалт авах газрыг 3-р сарын эхний долоо хоногт жич зарлах болно.
СҮҮЛИЙН ШАТ: 2018 оны 5-р сарын 12, 13-нд Италийн Венец хотын Лидо Ди Жезоло хэмээх далайн эргийн хотод зохион байгуулагдана. Шалгарсан сурагчдыг зохион байгуулах төвийн төлөөлөгч хариуцан авч явж оролцоно. Хүсвэл сургуулийн төлөөлөгч багш оролцож болно.

2. Бүртгэл ба хураамж

“HIPPO” уралдааныг зохион байгуулах журам, удирдамжийг сургуулийн захиргаанаас сурагч, багш нарт танилцуулж, 1 багшаар удирдуулан зохион байгуулна. Тухайн Координатор багш сурагчдын бүртгэл, шалгалтын журмыг мөрдөж, шалгалт авах өдрийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Сурагчид энэхүү уралдаанд зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно. Бүртгэл 2018 оны 02-р сарын 01-ээс 2018 оны 02-р сарын 10 хүртэл явагдах бөгөөд хугацаа сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно. Бүртгэлийн хураамж 13500 төгрөг байна.

3. Уралдааны материал

Эхний шатны уралдааны (2018 оны 2-р сарын 24) тестийн материалыг тус сургуулийн Координатор багш өөрийн биеэр ирж авах эсвэл урьдчилан мэдэгдсэний дагуу хүргүүлж болно. Тестийн материалыг хугацаанаас өмнө нээхгүй. Шалгалтыг журмын дагуу авсны дараа Координатор багш Сорил Тестийн Төвийн оффисд нэн даруй авчирч хүлээлгэж өгнө.

4. Уралдааны ангилал

Оролцогчид Common European Framework дээр суурилсан 5 ангилалд өрсөлдөж, Pearson англи хэлний шалгалт өгөх юм.

 

Ангилал

Анги

Эхний шатны түвшин

Хагас шигшээ ба сүүлийн шатны түвшин

HIPPO 1

 2006 он хүртэл төрсөн сурагчид

Below scale

CEFR A1

HIPPO 2

2005-2006 онд төрсөн сурагчид

CEFR A1

CEFR A2

HIPPO 3

2003-2004 онд төрсөн сурагчид

CEFR A2

CEFR B1

HIPPO 4

2001-2002 онд төрсөн сурагчид

CEFR B1

CEFR B2

HIPPO 5

1999-2000 онд төрсөн сурагчид

CEFR B2

CEFR C1

 

Хүснэгтэд зааснаас өөрөөр сурагчид өөрсдийнхөө түвшингээс дээш ахисан түвшинд өрсөлдөхөд бэлэн гэж үзвэл түвшин ахиж шалгалт өгч болно. Насны дээд хязгаар 19 нас.
Англи хэлээр ярьдаг улс оронд амьдарч байсан, 3-аас дээш жил сургуульд сурсан сурагчыг хоёр хэлтэй сурагч гэж үзэх ба уралдаанд оролцуулах боломжгүй болно.

5. Уралдааны эхний шат

Уралдааны эхний шат хоёр хэсэг тестээс бүрдэнэ. Үүнд: уншиж ойлгох чадварын тест (олон сонголтот асуулт) ба сонсож ойлгох чадварын тест орно. Доорх хүснэгтд тухайн хэсэг бүрт оногдох цагийг харуулсан болно. Ижил түвшний бүх оролцогчдын тестийн материал ижил байна. Сургуулийн Координатор багш хүлээж авсан шалгалтын материалыг хүлээж авах үедээ шалгаж авч болно. Дараа нь дугтуйлж, лац наах ба шалгалт эхлэх үед сурагчдын өмнө лацыг харуулсны дараа задлана. Өнгөрсөн онуудын тестийн материалуудыг www.hippo-competition.org албан ёсны вэбсайтаас авч ашиглах боломжтой. Асуулт бүрд тохирох зөвхөн нэг зөв хариулт байна. Онооны эрэмбэлэлт унших болон сонсох тестийн дундаж дээр суурилна.

Хариултыг тусд нь олгосон хариултын хуудас (OMR хуудас) дээр бөглөнө. Ангилал ба хэсэг бүрт оногдох цаг дараах байдлаар байна. 

 

HIPPO 1

HIPPO 2

HIPPO 3

HIPPO 4

HIPPO 5

READING

30 minutes

30 minutes

35 minutes

40 minutes

45 minutes

LISTENING

30 minutes

30 minutes

30 minutes

30 minutes

45 minutes

6. Уралдааны Хагас шигшээ шат

Эхний шатны ангилал бүрээс эхний 10% нь хагас шигшээд оролцох эрх авах ба нэрсийг www.hippo-competition.org болон www.soril.mn вэб хуудаснаас 2018 оны 03-р сарын 05-
аас хойш харах боломжтой. Хагас шигшээ шатны тестийн түвшин нь эхний шатныхаас нэг түвшин дээгүүр байна. Хагас шигшээ шатны уралдааны тест нь уншиж ойлгох тест, бичгийн тест (30 асуулттай), эссэ гэсэн хэсгээс бүрдэнэ.
Асуулт бүрд тохирох зөвхөн нэг зөв хариулт байна. Онооны эрэмбэлэлт унших болон бичгийн тестийн дундаж дээр суурилна.

 

 

 

HIPPO 1

HIPPO 2

HIPPO 3

HIPPO 4

HIPPO 5

READING

40 questions

40 questions

40 questions

60 questions

60 questions

 

(1 point each)

(1 point each)

(1 point each)

(1 point each)

(1 point each)

WRITING

free-writing task (essay)+ 30 questions

free-writing task (essay)+ 30 questions

free-writing task (essay)+ 30questions

free-writing task (essay)+ 30 questions

free-writing task (essay)+ 30 questions

 

(1.5 points each)

(1.5 points each)

(1.5 points each)

(1.5 points each)

(1.5 points each)

Унших тестийн хариултыг өгөгдсөн хариултын хуудсан (OMR хуудас) дээр бөглөнө. Бичгийн тест нь чөлөөт бичлэгийн даалгавраас бүрдэх (ангиллаасаа хамаарч 100-200 үг
байх) ба 30 асуулттай байна. Тус эссе бичлэгийг унших, бичих тестийн оноо тэнцсэн тохиолдолд үнэлэх болно.
Ангилал ба хэсэг бүрт оногдох цаг дараах байдлаар байна.

 

 

HIPPO 1

HIPPO 2

HIPPO 3

HIPPO 4

HIPPO 5

READING

30 minutes

30 minutes

35 minutes

45 minutes

45 minutes

WRITING

45 minutes

45 minutes

45 minutes

45 minutes

45 minutes

 

7. Уралдааны сүүлийн шат

Уралдааны сүүлийн шатанд оролцогчид Pearson шалгалтын бүх 4 чадварыг үнэлэх тестийг өгөх болно. Жишээ тестүүдийг www.hippo-competition.org сайтаас авч болно. Сүүлийн шатны тестийн түвшин нь эхний шатныхаас нэг түвшин дээгүүр буюу хагас шигшээ түвшинтэй ижил байна.

8. Хариултыг дүгнэх ба оноогоор эрэмбэлэх

Унших, сонсох чадварын тестийг ОMR төхөөрөмжөөр уншиж дүгнэх тул зохих зааврын дагуу бөглөх хэрэгтэй. Хариултын хуудсыг бөглөхдөө бал ба үзэг ашиглана. /хар болон
цэнхэр бал/ OMR хариултын хуудасны загварыг www.hippo-competition.org сайтаас авч, дадлага хийх боломжтой.
Хагас шигшээ шатанд зөвхөн унших чадварын хэсэгт бөглөнө.

Хариултын хуудсыг зааврын дагуу бөглөөгүй бол үүнийг OMR төхөөрөмж уншихгүй ба сурагч автоматаар оноогоо алдана.
Бүх оролцогчдын онооны жагсаалт болон хагас шигшээд шалгарсан сурагчдын нэрс 2018 оны 3 сарын 5-ны өдөр гэхэд www.hippo-competition.org, www.soril.mn сайт дээр
гарах болно.
Хагас шигшээд оролцогчдын оноо болон сүүлийн шатанд шалгарсан сурагчдын нэрс 2018 оны 4 сарын 16-ны өдөр гэхэд www.hippo-competition.org, www.soril.mn сайт
дээр гарах болно.
Сүүлийн шатанд шалгарсан сурагчид 2018 оны 4 сарын 18 гэхэд оролцох эсэхээ баталгаажуулах хэрэгтэй.

9. Сүүлийн шат -Италид

Уралдааны сүүлийн шат 2018 оны 5-р сарын 12, 13-нд Италийн Венец хотын Лидо Ди Жезоло хэмээх далайн эргийн хотод зохион байгуулагдана. Шалгарсан сурагчдыг зохион байгуулах төвийн төлөөлөгч хариуцан авч явах ба, сургуулийн багш мөн оролцож болно. Италид уралдаанд оролцох сурагчид замын зардлаа өөрөө даана. Бүх оролцогч сурагч,
төлөөлөгчдийг байрлах байр хоолоор үнэгүй хангана. Мөн нэг өдрийн Венец хотын аялал багтах болно.
Сүүлийн шатны хөтөлбөрийг уралдааны товлосон өдрөөс 7 хоногийн өмнө веб хуудсанд байрлуулна.
Оролцогчдод аялалыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар жич холбогдож, виз болон билет аялалтай холбоотой асуудлаар тусална.


10. Шагнал


Бүх сурагчдад тус уралдаанд оролцсон сертификат олгоно.
Бүх оролцогч сурагчдад PEARSON LCCI англи хэлний ур чадварын шалгалт болон Америкийн ахлах сургуулийн хос дипломыг хөтөлбөрийн хөнгөлттэй үнээр суралцах эрх олгоно.
Сүүлийн шатны тестний оноог 50%-аас дээш авсан сурагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний Pearson сертификат олгоно.
Сүүлийн шатны аваргуудын шагналыг тухайн үед зарлах болно.

11. Хариуцлага

Уралдаанд оролцохоор бүртгүүлснээр тухайн оролцогч уралдааны нөхцөл, дүгнэх, үнэлгээ, шагналыг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ.

Оролцогчдын хувийн мэдээллийг зөвхөн уралдааны зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно.

Утас: 11350927, 99159490, 99264065
И-мэйл: info@soril.mn