SIMOC

Танилцуулга
Сингапурын Олон Улсын Математикийн олимпиад уралдаан (SIMOC) нь Сингапурын Олон Улсын Математикийн Тэмцээний Төвийн (SIMCC) санаа юм. Сингапур, Азийн Сургуулиудын Математикийн Олимпиадыг (SASMO) олон жил зохион байгуулж, олон улсын математикийн төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ 16 жилийн турш Сингапурт явуулсан Maths Warriors, Mind Sports тэмцээний туршлага дээр үндэслэн Олон
Улсын шинэ уралдаан болгох санааг дэвшүүлж хэрэгжүүлсэн билээ.
Анхны SIMOC тэмцээн 2015 оны 8-р сарын 12-нд Сингапурт болсон бөгөөд 13 орны 414 сурагчид оролцож байлаа.
Зорилго
- Бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжиж, бодлого бодох чадварыг дээшлүүлэх.
- Математикийг бодит амьдралдаа хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх
- Харилцан ойлголцол, бие биеэсээ суралцах соёлыг дэмжих
- Түвэгтэй бодлогыг бодох, ойлгоход итгэх итгэлийг нэмэгдүүлэх.
SIMOC бол математикийн бодлогыг зөвхөн үзэг, цаасаар шийдвэрлэх чадварыг шалгах бус, математикийн интерактив болон тааварт тоглоомыг багаар хэрхэн шийдвэрлэж байгаа чадварыг шалгадаг өвөрмөц уралдаан юм. Дэлхийн өнцөг булан бүрийн математикийн шилдэг авьяастануудтай өрсөлдөх боломж, бие биенээсээ суралцах боломжийг олгодгоороо давуу талтай.
SIMOC гурван төрлөөс бүрдэнэ.
- 2-10 дугаар ангийн сурагчдын математикийн олимпиад тэмцээн
- Math Warriors Уралдаан (багаар)
- Mind Sports сорилго (багаар)

Утас: 11350927, 99159490, 99264065
И-мэйл: info@soril.mn