HIPPO

Уралдааны тухай
Английн боловсролын Pearson LCCI байгууллагаас ивээн тэтгэж, Global HIPPO Холбоо зохион байгуулж явуулдаг энэхүү уралдааныг Монголд 2 дахь удаа Монгол Улсын Сорил Тестийн төв зохион байгуулж байна. Тус уралдаан нь 9-19 насны бүх сурагчдад нээлттэй ба өөрийн хүсэлтээр оролцох боломжтой юм.


Зорилго
“Хилээр хязгаарлагдахгүй англи хэл” уриатай тус тэмцээн нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилго бүхий олон улсын тэмцээн юм.

 

Утас: 11350927, 99159490, 99264065
И-мэйл: info@soril.mn